Гуравдугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Хангайн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас хойш эргэж, бусад хэсгээр баруунаас секундэд  5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө  бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүл багасана. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус  хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.