Нэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.