УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулав. 

Шадар сайд Я.Содбаатар:

Хүнсний нөөц хангалттай байнаа. "Цөөн төрлийн бараанаас бусад нь. Хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр хүндрэл гарч байна. Үүний нэг нь өндөг. Өндөгний 50 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Алтанбулагийн боомт хаагдсантай холбогдуулан өндөгний нийлүүлэлт тасалдсан ч вагоноор ачиж оруулж ирж байна. Өчигдөр дөрвөн вагон орж ирсэн. Өндөгний долоо хоног хүрэхгүй нөөц бий.

Мөн нарийн ногоо хомсодсон. Замын-Үүдийн боомтын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор нарийн ногооны тасалдал гарлаа. Бусад хүнсний бүтээгдэхүүн сараас дээш хувийн нөөцтэй байна.

Хүнсний хангамжийн шуурхай штабыг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өмгөөллийн байгууллагын асуудлаар заалт хуулийн төсөлд оруулаагүй. Засгийн газрын шийдвэрээр өмгөөллийн байгууллага, нотариат хоёрын ажиллах эрхийг нээсэн" гэв.