ТОКИО. /NHK/. Японы шинэ Эзэн хаан сэнтийдээ заларсныг тохиолдуулсан ёслолтой холбогдуулан гэм буруутай нь тогтоогдож байсан 550 мянган хүний эрхийг сэргээх шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ.  

Өршөөл үзүүлэх тухай ойлголтод энэ удаад хорих ялын хугацааг бууруулах, ялаас хэлтрүүлэх бус харьцангуй хөнгөн зөрчил гаргасныхаа төлөө торгуульж байсан хүмүүсийг хамруулж байгаа бөгөөд энэ шийдвэр нь нийт 550 мянган хүнийг хамарч байгаа гэнэ. 

Түүнчлэн хүнд өвчний улмаас урт хугацаанд ял эдлэх боломжгүй, торгууль ногдуулсны улмаас эрх нь хязгаарлагдаж, ажилд орох юмуу хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой асуудалд саад учирч буй өөр 1000 орчим хүнд өршөөл үзүүлэх аж. 

Японы шинэ Эзэн хаан Нарухитог энэ сарын 22-нд ард түмэн, гадаадын зочид төлөөлөгчдөд албан ёсоор танилцуулах аж. Өнгөрсөн 5 дугаар сард болсон ёслол нь шинэ Эзэн хаан Нарухитогийн эзэн хааны сэнтийд залрах ёслолын нэг хэсэг нь байсан юм. 

Ташрамд дурдахад, Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж ууган хүү, хунтайж Нарүхито залгамжилсан юм. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд байгаагүй хэмээн "NHК" телевиз өмнө нь мэдээлж байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг