Индонезид ой хээрийн түймэртэй тэмцэх үеэр нутгийн иргэд олон тооны үхсэн аварга могойтой таарчээ. Өнгөрсөн 7 дугаар сараас хойш Индонезид ойн түймэр тодорхой газрыг хамарсан хэмээн Вашингтон Пост сонин мэдээлсэн. Түймрийн улмаас нутгийн иргэд утаа тортогт нэрвэгдсэнээс гадна ойн амьтад ихээхэн өртжээ. 

Гал түймэртэй тэмцэж байсан хүмүүс түймрээс гарч чадаагүй үхсэн амьтдын үлдэгдэл, тэр дундаа амьдаараа шатсан аварга могойнуудын цогцосыг хараад цочирдсон тухай Mothership агентлаг мэдээлжээ. 

Тэднийг анаконда хэмээн таамагласан ч питон овгоос гаралтай могойнууд байсан аж. Амаа ангайлган үхсэнийг нь харахад тэд маш их тарчилсаныг илтгэж буй юм. 

Эдгээр ховор төрлийн аварга могой нь ямаа, тугалыг бүтнээр нь залгих хэмжээний том биетэй ба хэмжээ нь 10 метрийн урттай, 20 см диаметртэй байсан гэж мэдээлжээ. 

800 акр газрыг хамарсан их түймэр нь ой мод устгалтаас үүсчээ. 

Тариаланчид шинэ газар тариалан эрхлэхийн тулд газрыг шатаасан ба зуны хуурай халуун агаар нь байдлыг улам дордуулж, гал улам газар авчээ. Эрх баригчид уг түймрийг тавьсан хэрэгт 185 хүнийг баривчлан, дөрвөн компанийг шалгаж буй хэмээн CNN агентлаг мэдээлжээ.


Эх сурвалж: https://nextshark.com