Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Н.Чинбатад баяр хүргэсэн цахилгаан утас өчигдөр ирүүлэв. 

Тэрбээр цахилгаан утсандаа “Миний бие болон манай хамтран зүтгэгчдээс Таныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын өндөр албан тушаалд сонгогдсонд баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Манай шүүх хооронд тогтсон харилцаа цаашид ч хамтын ажиллагааны хүрээнд хөгжинө гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. ТэрбээрМонгол Улсын гавьяат хуульч цолтой.

Тэрээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байгаад энэ сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон юм.

Эх сурвалж: ҮХЦ