25 настай К-поп дуучин, f(x) хамтлагийн гишүүн асан Сулли өнгөрсөн даваа гарагийн үдээс өмнө Өмнөд Солонгосын Сонгнам дахь гэрээсээ нас барсан байдалтай олджээ. 

Хууль ёсны нэр нь Чой Жин Ри болох түүнтэй менежер нь ням гарагийн орой утсаар ярьсан боловч даваа гарагт дуучинтай холбоо барьж чадаагүйн улмаас түүнийг шалгахаар гэрт нь очсон гэж CNN мэдээлжээ. Орон нутгийн цагдаа нар уг хэргийг шалгаж байгаа боловч дуучны үхэл нь амиа хорлолтоос үүдэлтэй гэж сэжиглэж байна. Сонгнам Сужеоны цагдаагын газраас “Чой Жин нь гэртээ ганцаараа амьдардаг байсан, түүний гэрт хүчээр нэвтрэхээр оролдсон эсвэл алахаар завдсан ул мөр олдоогүй” тухай Вашингтон пост сонинд мэдээлжээ.


Түүнчлэн цагдаагийн ажилтан хэргийн газраас Суллигийн бичсэн гэж итгэж буй, дуучны сэтгэл санааны байдлыг илтгэсэн тэмдэглэл олсон тухай CNN мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч энэ тэмдэглэл нь амиа хорлохыг хүссэн тэмдэглэл биш бөгөөд агуулгыг нь олон нийтэд дэлгэхгүй гэж мэдэгджээ. 

Суллигийн карьер 2005 оноос хүүхдийн жүжигчнээр эхэлж, дараа нь f (x) хамтлагийн гишүүн болсон юм. 2014 онд тэрээр шоу ертөнцийг орхихоо мэдэгдсэн ба энэ цагаас эхлэн хорлонтой цуу яриа, кибер дайралт тархсан нь түүнийг сэтгэл санаа, бие бялдарын хувьд цуцаасан тухай тэмдэглэсэн байдаг. 

Жилийн дараанаас тэрээр жүжигчний мэргэжилдээ анхаарлаа хандуулахын тулд  f (x) хамтлагийг орхиж буйгаа албан ёсоор зарласан. Гэвч хөгжмийн салбарт бие даасан уран бүтээлчээр эргэн ирсэн юм.

Сулли нь хахир, хатуу энэхүү салбарын талаар, тэр бүү хэл өөрт тулгамдсан сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудын талаар олонд дэлгэсэн байна. Уламжлалт салбарт тэсрэлт хийсэн нь шүүмжлэгчдээс хэрцгий шүүмжлэл хүлээн авсан төдийгүй дуучныг онлайнаар заналтайгаар дайрч, давшилж байсан аж. Мөн түүний дотны найз 2017 онд амиа хорлосон ба тэрээр оршуулах ёслолд нь оролцжээ.

Байнгын олны хараа, шүүмжлэл дор байх нь залуу дуучныг сэтгэцийн асуудалд оруулсан. Үүнээс гадна өөрийг нь ойлгох дотны хүмүүсийн дэмжлэг дутагдаж байсан нь дуучныг тухайн байдалд оруулсан гэж үзэж байна.


Эх сурвалж: https://nextshark.com/