Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөө жил тохиож байна. Ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ энэ сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

Соёлын цуврал арга хэмжээ “Найрамдлын солонго” уран сайхны концертоор эхэлнэ. Цаашлаад “Хайр бялхасан торгоны зам” цирк,ушүгийн тоглолт,  “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, Түмэн газрын цайны зам” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэн цувралаар гарах бол “Нахиа” нэртэй хятад, Монголын хүүхдийн ном, Хятадын сонгодог уран зохиолын 4 ном/ “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хүйтэн уулын бичиг”, “Улаан асрын зүүд” зэрэг/ орчуулагдан гарах ажээ.

Мөн соёлын арга хэмжээний хүрээнд уран сайхны кино солилцоо, аялал жуулчлалын танилцуулга өдөрлөг, хүмүүнлэгийн салбарын танилцуулга өдөрлөг ч зохион байгуулагдах юм. Тухайлбал, Хүмүүнлэгийн салбарын солилцооны арга хэмжээний үеэр Монгол анагаах ухааны төлбөргүй оношлогооны арга хэмжээ зохион байгуулна. Энэ хүрээнд Хятадын Өвөрмонгол эмнэлгийн есөн мэргэжилтэн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог 09-р сарын 03-05-ны өдөр зохион байгуулах юм байна.

Үзлэг оношлогоог 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийнэ.