Нийслэл хотын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ.

Энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус худалдаа Скай худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах юм.

Тус үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Увс аймгийн чанарын стандарт, шаардлага хангасан үхэр, адуу, хонь, ямааны мах болон дайвар бүтээгдэхүүнүүдийг малчдын гар дээрээс шууд борлуулах ажээ.