Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 


2019 оны 11 дүгээр  сарын 03-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 0-5 градус дулаан, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.