Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгийг цуцлах, бусад арга хэмжээг цаг алдалгүй авахыг үүрэг болгосон билээ. 

Энэ дагуу өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэр гаргах юм.

Энэ талаар Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг "Шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч байна. Тухайлбал нөхцөл байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлуудаар Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр хуралдана. Хурлын бус цагаар Засгийн газар тасралтгүй ажиллаж, олон мянган албан хаагчид зүтгэсээр байна" хэмээн мэдэгджээ.