Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болно.

Тодруулбал, "Босоо" хэмээн алдаршсан Г.Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу 11 дүгээр сарын 16-нд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын заан Д.Баасандорж, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Одгэрэл, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар нарын 256 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Мөн маргааш буюу 11 дүгээр сарын 17-нд 14.00 цагаас Монгол Улсын манлай начин, "дүүгүүр" хэмээх Д.Гомбосүрэнгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаантай.