Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдрөөс нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 10-15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 7-12 метр.  Өдөртөө 10-12 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.