Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүн, бусад нутгаар дулаан байна. 


2020 оны 09 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй, 16-18 градус дулаан байна. 


2020 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. 

Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ