Энэ сарын 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.


Хоёрдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.