УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна.

Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэ дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.