2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн цаг агаарын мэдээ: 

Хур тунадас: Нутгийн өмнөд болон хойд хэсгээр үүлшинэ. Өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна. 


2021 оны 04 дүгээр сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 8-нд Хөвсгөлийн уулсаар, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд нутгийн зүүн, 9-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.