2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.


2021 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар , 31, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.