НЬЮ-ЙОРК. /TASS/. “Time” сэтгүүл сүүлийн 10 жилийн хугацаанд бүтээсэн хамгийн шилдэг төхөөрөмжүүдийн жагсаалтыг танилцууллаа.

Энэхүү жагсаалтад “iPad” таблет, “Apple Watch” ухаалаг цаг, “AirPods” утасгүй чихэвч зэрэг Америкийн “Apple” компанийн бүтээгдэхүүнүүд оржээ. Түүнчлэн 2010-аад оны шилдэг төхөөрөмжүүдийн тоонд “PJI Phantom” квадкоптер, “Amazon Echo” дуут команд бүхий виртуал туслах, “Nintendo Switch” тоглоомын консол, “Microsoft” компанийн бүтээсэн “Xbox One” тоглоомын консолд зориулсан утасгүй адаптер багтсан байна.

“Time” сэтгүүлийн мэргэжилтнүүд мөн маш олон компьютерт суурилуулсан “Raspberyy Pi” бичил компьютер, Wi-Fi сүлжээ ашиглан видео, хөгжим тоглуулах зориулалттай “Google Chromecast” дижитал медиа тоглуулагчийг онцолсон байна. Үүнээс гадна, “Tesla Model 3” цахилгаан автомашиныг шилдэг төхөөрөмжүүдийн жагсаалтад оруулжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг