Монголын нийслэлд  Япон улс болон Хойт солонгосын албаны хүмүүс уулзсан тухай NHK мэдээлэв. Энэ нь хоёр улсын удирдагчид уулзахын өмнөх урьдчилсан албан яриа байжээ. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй биечлэн уулзах хүсэлтээ Сингапурт байхдаа илэрхийлсэн аж.

“Sankei shimbun” сонинд мэдээлснээр Трамп Ким Жөн Унтай уулзахдаа цөмийн зэвсгээ бүрэн устгавал хориг арга хэмжээг цуцлах төдийгүй цаашид Японтой хэлэлцээ хийж, эдийн засгийн бүрэн хэмжээний тусламж авч болохыг сануулсан ажээ.

Урьдчилсан байдлаар Ш.Абэ наймдугаар сард Пхеньянд айлчлах магадлалтай гэв.