Улсын бүртгэлийн байгууллагын “100 айл” дахь Үйлчилгээний 1, 2, 3 дугаар байранд барилга, засварын ажил хийгдэх болсон тул 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дараах хаяг дээр иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн болон архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдье.

Шинэ хаяг: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, 120 тоот буюу Үйлчилгээний нэгдүгээр байрнаас зүүн хойшоо 200 метрийн зайд орших “Миний байшин” төв.

Үйлчилгээний 1, 2, 3 дугаар байрнаас үзүүлж буй үйлчилгээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлэх болно.


Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар