Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их Нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи  нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 12-14 градус дулаан байна.                                                                         

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.