2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна. 


2021 оны 03 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 18, 19-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.