Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ- аас онцгойлон анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Увс нуурын хотгороор 2-7 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө Халх голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 4-6 градус дулаан байна.