Аадар бороо орсны улмаас зам, замын байгууламж эвдэрсэн тул Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр хаалаа.

Авто зам хаах тухай тус тушаалд:

Хүчтэй аадар борооны улмаас авто зам, замын байгууламж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 7 дугаар сарын 09-ний 23:00 цагаас 7 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосугай" гэжээ.

Тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.