Хоёрдугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 8-13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 1-3 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.