Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Тэрбээр энэ үеэр иргэдийг үүсээд байгаа нөхцөл байдлыг ухааран ойлгож, иргэний хувьд үүргээ биелүүлж хариуцлагатай хандахыг хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Ард иргэдэд асуудлыг зөв ойлгуулж учирлалгүй яахав. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд засаглах цаг нь болчихлоо. Дүрэм журмыг зөрчиж байгаа иргэдийг шийтгэхээс өөр арга алга. Тогтоол шийдвэрийг мөрдөөгүй бол хариуцлага тооцоод явах ёстой. Энэ бол ганц хоёр хүний асуудал биш, нийтийн эрх ашиг,  улс түмний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. Иймээс иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх учиртай. Улсын онцгой комисс сайн ажиллаж байна. Улаанбаатар руу орох, гарах урсгалыг өнөөдөр нээчихвэл олноороо орж ирээд сар шинийн золголтууд үргэлжлээд ханиад томуу, агаарын дуслын өвчин идэвхжинэ. Тиймээс бид тэсэж тэвчээд энэ бүхний ард гарах хэрэгтэй байна. Мэдээж эдийн засгийн хувьд хүнд тусаж байна. Хэдий тийм боловч шинжлэх ухааны дүгнэлт, нотолгоонд тулгуурлаж Засгийн газар, хүчний байгууллагууд шийдвэрээ гаргана.