МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын гишүүд буюу сайдаар томилох хүмүүсийг сонгосон. Тодруулбал,

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ

2. Шадар сайдаар Я.Содбаатар

3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван

10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

11. Соёлын сайдаар С.Чулуун

12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,

14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа

16. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар

16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх нарыг томилохоор МАН- ын Удирдах зөвлөл баталжээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд сайдаар томилох дээрх хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулна. Улмаар УИХ-д тангараг өргүүлснээр Ерөнхий сайд захирамж гарган сайдаар томилох юм.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны Засгийн газрыг Ерөнхий сайд байгуулахдаа салбар бүртээ тасралтгүй мэргэшиж ажилласан, ажлын туршлага, ур чадвартай, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүст итгэл, хариуцлага үүрүүлж байна.

Өмнөх Засгийн газарт эмэгтэй 1-2 сайд ажиллаж байсан бол 3 эмэгтэй сайдыг ажиллуулахаар боллоо.

Мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан 4 хүн байна" хэмээлээ.