МОСКВА. /TASS/. АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг үхлийн тулаанд бэлтгэхийг БНАСАУ-ын эрх баригчид иргэддээ уриалсан тухай "Минжу чосон" сонинд нийтэлжээ.

“Урьд өмнө нь тохиож байгаагүй хор хөнөөлтэй хориг арга хэмжээ, дайсагнасан хүчний үзүүлэх шахалтыг арилгахын тулд явуулах тэргүүн шугамын кампанит ажил нь амьдралын бус үхлийн тулаан болох юм” хэмээн тус сонинд онцлон тэмдэглэжээ. 

Түүнчлэн одоогийн сорилтыг давуу тал болгож, өөрсдийн хүч, технологийн үндсэн дээр эдийн засгийн өсөлтөд хурдан хүрэхийг уриалсан байна. "Ингэхийн тулд халуун гал руу үсрэн орохоос буцахааргүй шаргуу зан, чин зоригоо батлан харуулах хэрэгтэй. БНАСАУ бусад улсын нэг ч өдөр тэсэж чадахааргүй их хор хөнөөлтэй шахалттай тулгарсан. БНАСАУ-ыг хяхан хавчих Америкийн кампанит ажил дээд цэгтээ хүрлээ” хэмээн "Минжу чосон" сонин онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг