Ухань хотоос ирсэн оюутнуудыг өнөөдөр эмнэлэгээс гаргалаа. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан шинэ коронавирусийн шинжилгээ хоёр удаа авсан бөгөөд ямар нэг шинж тэмдэг, халдвар илрээгүй байна. Эмнэлэгийн хяналтад байх хугацаанд оюутнуудад дархлаа сэргээх эмчилгээ хийжээ.

Эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч бусад эмнэлгийн ажилтнуудад ч мөн давхар шинжилгээ, оношилгоо хийсэн гэж ЭМЯ-аас мэдээллээ. Шинжилгээгээр ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж.

Хэдийгээр эдгээр иргэд эмнэлэгийн хөл хорионоос гарч байгаа боловч дахин 14 хоног гэрээсээ гаралгүйгээр эмчийн хяналтад байх юм.

Оюутнууд ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлж, талархлын бичиг, 1 сая төгрөгийн агаар шүүгч суурилуулах эрхийн бичиг гардуулж, гарын бэлэг өгсөн байна.