УИХ-ын дарга Г.Занданшатарын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээнээс онцлох 8 эшлэлийг хүргэж байна.

1. Баяр наадмаа ажил, амьдралын амжилт ололт дүүрэн угтдаг ёс Монголынх, монголчуудынх.

2. Парламент иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, санал, оюун ухаанд тулгуурлаж шийдвэрээ гаргах, баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд нь хяналтаа тавьж байх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх шинэ алхмуудыг хийлээ.

3. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо.

4. Цөөнх баяжиж, олонхи болсон ард түмэн ядуурах учиргүй.

5. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг нийт монголчууд ойлгон дэмжиж байгаад баяртай, зорьсон үйлсийнхээ үр дүнд итгэлтэй байна.

6. Бид Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол орон, монгол түмний хөгжил дэвшлийн ирээдүйн хувь заяатай онцгой хамааралтай үйл хэргийг эхлүүлсэн. Наадмын дараа ч энэ ажил үйлс үргэлжилнэ.

7. Түүхэн энэ боломжийг алдаж асгалгүйгээр болохгүй байгаагаа цэгцлэх цаг нэгэнт ирсэн.

8. Зорилго, эрмэлзлээ нэгтгэж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баяр наадмын энэ өдөр нийт монголчууддаа уриалж байна.