2018, Долдугаар сарын 7, Бямба гарагийн онцлох үйл явдал


2018, Долдугаар сарын 6, Баасан гарагийн онцлох үйл явдал

1. Хурдан морины уралдааныг машинаар дагахыг хориглолоо

ндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь Үргэлжлүүлж унших

2. Автобус Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр явна

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана. Үргэлжлүүлж унших

3. Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"- ийн эздийг тодрууллаа

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл  албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө.Үргэлжлүүлж унших

4. БНСУ-ын чиглэлд нислэг үйлдэх тээвэрлэгч нэмэгдэхэд тийзийн үнэ 20-40 хувиар буурна

Сөүл-Улаанбаатрын чиглэлд долоо хоногт зургаагаас илүү нислэг үйлдэх саналыг Солонгосын талд тавьдаг ч, тэдний хуулиар илүү нислэг үйлдэх боломжгүй. Хэрэв илүү нислэг үйлдэх бол зах зээлээ хуваах журмаар хоёр дахь тээвэрлэгчийг оруулах ёстой. Солонгосын онгоц манай онгоцноос 50 суудлаар том учир нислэг бүрт 50 суудлаар ашигтай ажиллаж байна. Тиймээс Солонгосын онгоц нэг удаа 500 зорчигч тээвэрлэдэг бол манай жижиг онгоцыг 500 зорчигч тэвээрлэтэл хүлээж байж дараагийн тээвэрлэлтийг хийх зэрэг тохиролцоог Солонгостой хийх Агаарын тээврийн хэлэлцээрээр хийнэ. Хоёр дахь тээвэрлэгчийг Солонгосын тал сонгон шалгаруулна. Тээвэрлэгчийн тоо нэмэгдэхэд тийзийн үнэ 20-40 хувиар буурах боломжтой аж. Үргэлжлүүлж унших

5. Ил гарсан, шалбархай утас зэрэг эрсдэлтэй хэсгүүдээ шалгахыг сануулав

Цахилгааны шугам сүлжээний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас гаргалаа Үргэлжлүүлж унших

6. ОБЕГ: Монгол Улс хэрэгжүүлж буй бодлогоо Азийн орнуудад таниулж чадлаа

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо. Үргэлжлүүлж унших