2018, Долдугаар сарын 18, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • Онцгой байдлын ерөнхий газраас 11.30 цагт үер, усны нөхцөл байдал, Баян-Өлгий аймагт болсон үерийн талаар болон цагийн үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

2018, Долдугаар сарын 17, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ

...Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм. Иймд... Үргэлжлүүлж унших

2. Өнөөдрийн өнгө: Улсын нийслэл Улаанбаатар

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, зарим газраар үер усны аюул нүүрлээд буй юм. Харин улсын маань нийслэл Улаанбаатарт орсон борооны улмаас хотын өнгө үзэмж, зам гарцууд ямар болсныг дараах гэрэл зургуудаар хүргэж байна. Үргэлжлүүлж унших

3. Лотте Март Монголд нээгдэнэ

Монголдоо тэргүүлэгч Номин Холдинг ХХК нь Солонгосын Лотте Март-тай хамтын ажиллагаа эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ирэх жилийн эхний хагаст Улаанбаатарт анхны дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа талаар "Lotte Shopping Co" компани мэдээлсэн байна. Үргэлжлүүлж унших

4. Сөүл хотын дарга дээврийн жижиг өрөөнд амьдрахаар боллоо

Сөүл хотын дарга Пак Вонсүн иргэдийнхээ амьдралтай танилцахын тулд амьдралын түвшин тааруу иргэдийн суурьшин суудаг дүүрэгт нэг сар амьдрахаар шийджээ. Тэрбээр энэ хугацаанд дээврийн өрөөний жижигхэн байшинд амьдрах юм. Энэхүү санаачилга нь ...Үргэлжлүүлж унших

5. Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилд шинээр цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг энэ сарын 25-наас эхлэн цахимаар бүртгэхээр болжээ. Тодруулбал, Үргэлжлүүлж унших