2018, Долдугаар сарын 12, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Соёолон насны морьдын уралдаан 07.00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ
  • Хүчит бөхийн барилдааны гурвын даваа   09.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн  21.00 цагаас Сүхбаатарын талбайд

2018, Долдугаар сарын 11, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Фото: Бахархал, омогшлыг бадраасан тоглолтоор Үндэсний их баяр наадам эхэллээ

Наадмын нээлтэд зориулсан урлагийн үзүүлбэрүүд Монголын түүх, ахуй, ёс заншил, уламжлалыг орчин цагтай хослуулснаараа наадамчин олны сэтгэлийг ихэд хөдөлгөж, Үндэсний эв нэгдлийн гол дархлаа нь МОНГОЛ НААДАМ гэдгийг батлан харууллаа Үргэлжлүүлж унших

2. М.Энхболд: Тасралтгүй уруудаж байсан эдийн засаг тасралтгүй өсөж байна

Энэ жилийн наадмыг Та бид улсаа хөгжүүлж, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилгынхоо төлөө томоохон алхам хийсэн амжилтаар угтаж байна. 

Тасралтгүй уруудаж байсан эдийн засаг тасралтгүй өсөж байна. 2017 оны эхний хагас жилд 676.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого өмнөх оныхоос 842.6 тэрбум төгрөгөөр  өсчээ. Үргэлжлүүлж унших

3. Б.Баттөрийн халиун азарга түрүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд... Үргэлжлүүлж унших

4. Х.Баттулга: Монголчууд элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн

Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна. Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь ...Үргэлжлүүлж унших

5. Улсын алдарт уяач Г.Буянтогтохын зээрд халзан морь түрүүллээ

улгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын "Их нас"-ны морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.Үргэлжлүүлж унших