Их хэмжээний усархаг, дуу цахилгаатай бороо орсны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автжээ.

Энэ тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан аж.

Өчигдөр өдрийн байдлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гансүхээр ахлуулсан алба хаагчид ажиллаж, 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг засварлан ажилласан байна гэж ОБЕГ мэдээллээ.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан байна. Гэсэн хэдий ч бороо орж хээрийн түймэр унтарсан тухай мэдээллийг “Жаргалант” багийн малчин Б мэдээлсэн байна.