Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглоод буй.

Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар