АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Тэгвэл ерөнхийлөгч асан тэрбээр энэхүү ярианд хариулт өгөн твиттер хуудаснаа жиргэжээ.

Тэрбээр иргэний "Та нарт яагаад хууль үйлчилдэггүй юм бэ? Жирийн нэг амьдралын боломж муу залууст яагаад хууль үйлчилдэг юм бэ?" гэсэн асуултад "Ёстой доо, би хуулиа биелүүлэхгүй бол хэн биелүүлэх билээ. Би хуулиас зугатаагүй. Би хуулийг, хуулийн байгуулагын ажлыг дэмждэг. Харин би хууль бустай, хулгайтай тэмцдэг" хэмээн хариулсан байна.

Мөн "Төрийн өндөр дээд албан тушаалд удсан хүмүүс хуулийн засаглалаа яагаад шударга болгочихож чадалгүй яваад байдаг юм бэ? Хүндээ юу, тогтолцоондоо юу?" гэсэн асуултад "Шударга нийгмийг нэг жилд, эсвэл нэг үеийн амьдрах хугацаанд байгуулах боломжгүй. Монгол улс шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлээрээ 18-67%, 40 байраар цөөхөн жилд ахиж байсан. Дэвшлээ хадгалаад, сургамжаа хууль дүрэмдээ зөв тусгаад явах байв" хэмээн хариулсан аж.