Хэдэн арван жил эрэн хайж байсан 72 настай цуврал алуурчин, хүчирхийлэгч Жозеф Жеймс де Анжелог АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчлан саатуулжээ. Энэ тухай Калифорни муж улсын Сакраменто хотод болсон хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.

“Сэжигтнийг ДНХ-гийн шинжилгээгээр мөн болохыг тогтоох боломж олдсон. Гэмт этгээд нь мужийн оршин суугчдыг хэдэн арван жилийн туршид айдаст автуулж байсан” гэж тойргийн прокурор Энн Мари Шуберт мэдэгджээ.

Харин Сакраменто хотын цагдаагийн дарга Скотт Жонс хэлэхдээ “Энэ хэрэг хамгийн хүнд хэргүүдийн нэг байсан. Де Анджелог бид сүүлийн хэдэн өдрийн турш тагнасан. Тэрбээр өмнө нь цагдаагийн ажилтан байсан бөгөөд Калифорни муж улсад ажилладаг байсан юм” гэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг