2020 оны 05 дугаар сарын 31-ний 20 цагаа­с 06 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус,  өдөртөө 19-21 градус дулаан байна.