М.Энхсайханыг 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон юм. Түүнийг шүүх хурлаас өмнө цагдан хорих 461 ангид хорьж байсан бөгөөд тэрбээр ийн хоригдож байхдаа бичсэн тэмдэглэлээ https://paxmongolica.org/ сайтдаа нийтэлжээ.

Тэрбээр тэмдэглэлдээ "Тавантолгойн орд бол Монголчуудад Тэнгэрээс заяасан том орд. Дэлхийн бусад орд газруудтай харьцуулбал хэрэглэгч зах зээлдээ ойрхон, хямд төсөр аргаар ил уурхай ажиллуулах боломжтой гэдгээрээ давуу юм.Монголчууд Тавантолгой ордоо түшиглээд Оюу толгойгоос дутахгүй том мега төсөл хэрэгжүүлэх санаархлыг 2008 оноос тээсэн.Тавантолгой орд дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж хэд хэдэн оролдлоготой учирсан" гээд шалтгаануудыг дурдсан байна.

Үүний нэг хэсэг нь "Якунины захидал" сэдэв юм. 

Тэрбээр энэхүү хэсэгтээ "Монголчууд Тавантолгой ордод хөрөнгө оруулалт татахаар дахин олон улсын тендер зарласныг мэдсэн Оросын төмөр зам компанийн захирал Якунин Монголын Ерөнхий сайдад захидал ирүүллээ. Якунин нь “Современные проблемын геополитики России” сэдвээр Орост эрдмийн зэрэг цол хамгаалсан, өөрийгөө Оросын геоулстөрийг мэддэг нэгэн гэж өөрийгөө үнэлдэг. Энэ хүний бичсэн ном интернетэд байгаа. Тэрбээр Алтанхуягт ирүүлсэн захидалдаа гуйх, дарамтлахын наагуур хэд хэдэн санааг манай эрх баригчдад ойлгуулжээ. Нэг. Тавантолгой орд дээр Монгол Улсын Засгийн Газар олон улсын тендер зарласан нь РЖД-Оросын Төмөр Зам болон түүнтэй түншлэгч Оросын нүүрсний компаниудын эрх ашигт нийцэхгүй байна гэв. Хоёр. Монголд 1435-ын царигаар төмөр зам барихыг Орос дэмжихгүй. Гурав. Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлд биш, зүүн чиглэлд төмөр замаа барь гэжээ." хэмээн бичсэн байна.

Захидлын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу