Онцгой байдлын алба хаагчид өчигдөр тагтнаас унах гэж байсан таван настай хүүхдийг аварчээ.

Алба хаагчид Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 2 дугаар давхрын цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 18:23 цагт хүлээн авсан байна. Дуудлага аваад 6 минутын дотор 5 км газрыг туулан очсон байна. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай нийт 19 минут ажиллан таван настай эрэгтэй хүүхдийг аварч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.