БНСУ-д маргаашаас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл коронавирусийн халдвараас сэргийлэх хатуу арга хэмжээ авч эхэллээ.

Тухайлбал таваас дээш хүн уулзаж, хоол идсэнээс болж коронавирус тархвал үүнээс үүсэх бүх зардлыг нь төлүүлэх аж.

Сөүлийн ойр орчмын  мужуудад 4 хүртэлх хүнтэй уулзалт хийхийг зөвшөөрчээ. Энэ нь хамт олон хэсэг хэсгээрээ хуваагдаж хоол идэж болно гэсэн үг биш юм. Хэрвээ хуваагдаж нууцаар хоол идвэл 3 хүртэлх воноор торгуулахаар болжээ.

Ингээд зогсохгүй үйлчлүүлсэн иргэн ч торгуулах юм.

Ж.Нармандах