Сонирхол татсан олон төрөл зүйлийн амьтдаараа хүмүүсийн нүдийг хужирлан, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлж, танин мэдэхүйд хувь нэмрээ оруулж буй  “Улаанбаатар” амьтны хүрээлэнг танилцуулж байна.

Тус амьтны хүрээлэнг 2017 онд Улаанбаатар хотод нээжээ.

Танилцуулгыг дүрс бичлэгээр хүргэж байна.


Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт  хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэхээр болжээ.

Энэ нь эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой аж.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс