МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүд буюу сайдаар томилох хүмүүсийн нэрсийг баталжээ.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар нь Ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8  буюу нийт 14 яамны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шадар сайд гэсэн 16 гишүүнтэй байх юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрсийг нь дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн сайд нарыг хүргэж байна.

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

2. Шадар сайдаар Я.Содбаатар

УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар

3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван 

10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар

11. Соёлын сайдаар С.Чулуун,

Академич С.Чулуун

12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,

14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.АриунзаяаҮндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа

16. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар

16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх нарыг томилохоор баталжээ.

Эндээс харахад өмнөх Засгийн газрын гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг хэвээр үлдээж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг БОАЖ-ийн сайд болгож, бусад сайдыг шинээр сонгохоор болжээ. 

Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана.