Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Энэ хүрээнд тодорхой 18 чиглэлийн байгууллагаас бусад бүх ААН ажиллаж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллах үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг баталж гаргасан.

Такси үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болон хоол хүргэлтийн үйлчилгээнд тусгай нөхцөл, шаардлага тавьсныг хүргэж байна.

Такси үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага


Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах тусгай нөхцөл шаардлага


Хүргэлтийн хоолны үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага

Ирэх даваа гарагаас хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар


Дараах 18 чиглэлийн байгууллагаас бусад байгууллага энэ сарын 14-нөөс ажиллана.