"Сургуулийн автобус" үйлчилгээг 9 дүгээр сарын 21-нээс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй тус төслийг нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар есдүгээр сарын 21-ний өдрөөс үйлчлэх юм.

“Сургуулийн автобус” төсөл хэрэгжсэнээр хотын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах, цаг хугацаа зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.


Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу.