Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэдэг нь автотээврийн хэрэгслийг жолоодож ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдсан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг хэлнэ.

Нийслэл болон орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалт явуулах эрхтэй ААН-үүдийг хүргэж байна.

Нийслэл хотод мэргэшсэн жолоочийн сургалт явуулах эрхтэй ААН-үүд:

  1. Улаанбаатар хот "Автотээврийн тав" ХХК С.Ганболд 7017-2741
  2. Улаанбаатар хот ҮБХС Аюулгүй байдлын сургууль Д.Ваня 9919-9259
  3. Улаанбаатар хот "Буурал хайрхан"ХХК Г.Бямбадорж 9900-5077
  4. Улаанбаатар хот "Баянбулаг" ХХК О.Баярцогт 8809-5837, 9919-781
  5. Улаанбаатар хот "Батхүлэг" ХХК Цогзолмаа 9911-2822
  6. Улаанбаатар хот "Даший дэлэг" ХХК Д.Даваажав 9978-3366
  7. Улаанбаатар хот "Жонбээс" ХХК С.Нарантуяа 9911-9916,
  8. Улаанбаатар хот "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ Б.Төөрүүл 9914-6162
  9. Улаанбаатар хот Монгол-Солонгосын Политехник коллеж Буяндэлгэр 94091770
  10. Улаанбаатар хот "Номгон Санчир" ХХК А.Адъяасүрэн 9900-9559.
  11. Улаанбаатар хот "Сэрүүлэг авто" ХХК Ж.Батдулам 9911-4005, 9888-0444
  12. Улаанбаатар хот "Цогтцуг" ХХК М.Ганболд 9904-1010
  13. Улаанбаатар хот ШУТИС- МСҮТ С.Даваацэрэн 1134-2905, 9979-1111
  14. Улаанбаатар хот "Тэгш сервис" ХХК Ч.Энхсайхан 8015-6048
  15. Улаанбаатар хот "НЧО" ХХК Д.Нарангэрэл 8811-5715
  16. Улаанбаатар хот "Хулд номуун баялаг орших" Д.Нарангэрэл 8811-5715
  17. Улаанбаатар хот "Мөнх деко" ХХК "МД" сургалтын төв Цэрэнгэрэл
  18. Улаанбаатар хот "Хөтлийн гүн" ХХК "Хос богд" сургалтын төв Болдбаатар

 

Орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалт явуулах эрхтэй ААН-үүд:

  1. Баян-Өлгий аймаг "Баян-Авто" ХХК Х.Махмед 9941-8852
  2. Баянхонгор аймаг "Майхан цахир" ХХК Ж.Дашцэрэн 99482277 "Өгөөж мөрөн" ХХК Б.Мягмарсүрэн 9906-8679,
  3. Булган аймаг "Булган гал" ХХК "Гал" сургалтын төв Ж.Ваня
  4. Говьсүмбэр аймаг "Талст занар" ХХК Д.Доржпүрэв 96683512
  5. Говь-Алтай аймаг "Хишиг халиун" ХХК О.Мөнхэрдэнэ 8808-6740, "Мөнх жолоо" ХХК Ч.Дарийжав 9948-7485
  6. Дархан уул аймаг "Пуужинт сум" ХХК Ш.Гомбодорж 9937-2890, "Алтан- Жолоо" Ж. Сарангэрэл 9908-3243, "Нийтийн тээвэр авто сургууль"
  7. Дорнод аймаг "Дорнын жолоо" ХХК Ц.Батбаатар 89119686
  8. "Мөнгөн хэрлэн жолоо" ХХК С.Мөнхбат 9958-4000
  9. Дорноговь аймаг Сайншанд сум "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" Б.Адилбиш 7052-2482
  10. Дундговь аймаг "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" Ю.Цолмон 70593944
  11. Сэлэнгэ аймаг "Таван тунамал" ХХК Д.Аззаяа 9949-8095, "ЕВА" Р.Энхбаяр 9905-8756
  12. Төв аймаг "Батлан хамгаалах туслах нийгэмлэг" Н.Оюунтунгалаг 9908-9958,
  13. "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" Э.Амартүвшин 9427-7446
  14. Орхон аймаг "ББ Од" ХХК Ш.Оюунбат 7039-4016
  15. Өвөрхангай "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" С.Санчир 99889955
  16. "Хавцгайт булаг" ХХК Б.Даваацэрэн 9932-8582
  17. Өмнөговь аймаг "Дэвжих говь" ХХК /Даланзадгад сум/ М.Долгорсүрэн 99072997 "Хурд" сургалтын төв Б.Ундармалсувд, "Арвижих говь" ХХК Ч.Очирбат 8915-9955
  18. Ховд аймаг "Олны буян"ХХК Х.Бямбаа 9999-4812


Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүйгээр тээвэрлэлтэд оролцсон тохиолдолд:

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалт Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахдаа:

  • Хүнд даацын чиргүүлтэй тээврийн хэрэгсэл жолоодох С,Е ангиллын эрхийн үнэмлэхээ авсан байх.
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг С, Е ангиллаар журмын дагуу авсан байна. / 23-аас дээш настай/
  • Экспортын тээвэрлэлт хийх тохиолдолд УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ АНГИЛЛЫН 4 хоногийн буюу 32 цагийн сургалтад хамрагдан шалгалт өгч эрхээ авсан байх.

 Шалгалтад хамрагдахдаа дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолтын хуудас /тухайн жилийн/
  • 4х6 хэмжээтэй өнгөт цээж зураг-1ш /цагаан фонтой/
  • Шалгалтын болон үнэмлэхний хураамж банкинд тушаасан баримт


Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаа

Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын гэсэн 2 хэлбэрээр авна.

  • 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс хойш тухайн ангиллын жолооч болсон бол онолын шалгалтыг “Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй” болон “ Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ” хичээлийн сургалтын хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутанд багтааж авна.
  • 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө тухайн ангилалын жолооч болсон, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол,өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутанд багтааж авна.

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв