УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээж авахаар шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн дээрх хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 53 гишүүний 19 нь буюу 35.8 хувь нь дэмжив.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 33.4-өөс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд хоригийг хүлээж авах журамтай аж.

Улмаар УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг дэмжсэн 19 гишүүний нэрсийг хүргэж байна.

  1. О.Баасанхүү
  2. Ё.Баатарбилэг
  3. М.Билэгт
  4. Л.Болд
  5. З.Нарантуяа
  6. Ц.Нямдорж
  7. Д.Оюунхорол
  8. М.Оюунчимэг
  9. Б.Пүрэвдорж
  10. Я.Санжмятав
  11. Д.Сарангэрэл
  12. О.Содбилэг
  13. А.Ундраа
  14. Ц.Цогзолмаа
  15. Б.Чойжилсүрэн
  16. М.Энхболд
  17. С.Эрдэнэ
  18. Д.Эрдэнэбат
  19. Ж.Эрдэнэбат