Хэрэв та виски уух сонирхолтой, үе үе виски худалдаж авахаар явдаг бол энэ мэдээллийг анхаараарай. 

Виски нь эцсийн бүтээгдэхүүн болоход урт хугацаа шаарддаг. Мөн шилийг нь бусад ундаа, устай харьцуулахад цөөн тоогоор үйлдвэрлэдэг тул таны уудаг виски тасарсан байх нь элбэг. Гэвч дараах вискинүүд хэний ч гар хүрээгүйгээр дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байж л байдаг. Гэхдээ амт, чанарын хувьд бусдаасаа дутахгүй, заримаас нь илүү. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд дутуу үнэлэгдсэн вискинүүд юм. Та ч магадгүй олон удаа хараад, хажуугаар нь өнгөрсөн байх. 

Иймд бид дуртай виски тань тасарсан байх үед туршиж болох вискиний мэргэжилтний зөвлөж буй сайн чанарын вискинүүдийг танилцуулж байна. 


1. Glen Scotia — Double Cask ($52)

Шотланд вискиний өвөрмөц амтыг эрэлхийлж байвал та уг вискийг амсаж үзэх хэрэгтэй. Энэ нь Спрингбанк вискиний амтыг хэтрүүлсэн мэт боловч урьд өмнө хэзээ ч амтлаагүй амтыг танд мэдрүүлэх болно. 


2. Speyburn — 10 Year Single Malt Scotch Whisky ($34)

Маш олон виски анх борлуулагдаж байснаасаа өндөр үнэтэй болсныг эсвэл нэг удаа харагдаад л алга болдгийг бид олон харж байсан. Гэвч энэ виски нэг хэвэндээ байсаар л байгаа бөгөөд хүмүүс дутуу үнэлсэн "чанартай" виски юм.


3. Evan Williams — Bottled in Bond ($12)

Үнийн хувьд боломжийн ба хаанаас, ч хэзээ ч хайхад байж л байдаг. Вискиний нэгэн мэргэжилтэн өнгөрсөн жил нүдээ боож байгаад төрөл бүрийн боурбон виски амтлахад энэ виски эргэлзэх зүйлгүй ялсан хэмээсэн. 


4. Oppidan — Smoke + Sea ($40)

Чихэрлэг хэрнээ утаа шиг хачирхалтай амттай энэ вискийг багтаах төрөл ч үгүй. Гэхдээ л хүмүүс үүнийг ууж үзэх хэрэгтэй.


4. Akashi — White Oak ($47)

101 жилийн өмнөөс үйлдвэрлэгдэж ирсэн энэхүү виски нь хатуу бөгөөд хүчтэй амттай. Олдоцын хувьд харьцангуй өргөн тул виски сонирхогч та амсаж үзэхэд буруудахгүй.


5. Belle Meade — Sherry Cask Finished Bourbon ($86)

Бусад алдартай вискинээс нэр хүндээрээ дарагдах ч үнэн хэрэгтээ тэднээс ялгаагүй амт, чанартай виски бол Беллэ Мэйд юм.


6. Old Forester — 1920 Prohibition Style Bourbon ($60)

Хэрэглэгчдийн нэр хүнд бүхий сонголтын хохирогч бол гарцаагүй Форэстэр. Чанарын хувьд бусдыгаа хол орхисон ч одоо ч лангуун дээр өрөөтэй байж л байгаа.


7. Glengoyne — 18 Year Single Malt Scotch Whisky ($160)

Энэ виски нь шотланд вискинүүд дундаас хамгийн үнэдээ тохирсон амт, чанартай нь юм. Хадгалалтаа маш сайн даадаг бөгөөд олон жилийн дараа задлахад амт нь улам баялаг болдог.


8. Compass Box — Great King Street Blended Scotch Whisky ($60)

Аманд ороод л уусах мэт зөөлөн амттай энэ вискиг коктэйль болон жүүстэй холин хэрэглэхэд төгс зохицно.


9. Evan Williams — Black Label ($14)

Боурбон ямар байх ёстойг уг вискинээс л мэдэрч болно. Бага зэргийн халуун ногоолог амттай ч тэр нь маш сайхан зохицлыг бий болгосон.


10. The Balvenie — DoubleWood 12 Year Old ($69)

Вискиний мэргэжилтэн: Энэ бол миний бүх цаг үеийн хамгийн дуртай виски. Ажиглаад байхад хүмүүс тийм ч ихээр амталж үзээгүй байдаг нь намайг гонсойлгодог. Үнийн хувьд ч боломжийн энэ виски жинхэнэ шотланд амт чанарыг 60 жилийн туршид хүргэж байна.


Эх сурвалж: Forbes