2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хонины ястай нэг килограмм мах дунджаар 10,700 төгрөг, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.73 хувиар буюу 75 төгрөгөөр өссөн байна. 

Үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 12,711 төгрөг, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.75 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.54 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 150 төгрөгөөр буурсан байна.


Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах кг нь дараах үнээр борлуулагдаж байна. /07 дугаар сарын 29-ний байдлаар/


2020 оны тавдугаар сараас хойшхи махны үнийн хэлбэлзэл



Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар